Англи хэлний багш нарын туршлага солилцох уулзалт зохион байгуулагдлаа.
12/2/2024


“Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн 5.1.3 сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж багш нарын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх хүрээнд Англи хэлний багш нарын туршлага хуваалцах “Experience Sharing Day” уулзалт арга хэмжээг 2024.11.29-ний өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад хотод Лингорс боловсролын байгууллага болон “Mongolian Extensive Reading Association” ТББ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Даланзадгад сум, Цогтцэций сум, Ханбогд сум, Хүрмэн сум, Насан туршийн боловсролын төв, Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль болон англи сургалтын төвийн 30 гаруй англи хэлний багш нар оролцлоо. Сургалтаар дараах илтгэл, туршлагуудыг хуваалцсан.
Багш нарын туршлага
• Англи хэл сурах хүсэл тэмүүллийг Extensive Reading арга зүйгээр дэмжих нь- Лингорс боловсролын байгууллагын сургалт хариуцсан багш, MERA-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Сумъяа
• How Professional Learning Communities Drive Growth -Global Readers төслийг хэрэгжүүлж буй туршлага- Ханбогд сумын 1-р сургуулийн англи хэлний багш М.Тамир
• Ментор сурагчдын оролцоотой унших арга зүйг туршин хэрэгжүүлсэн туршлагаас- Ханбогд сумын 1-р сургуулийн англи хэлний багш М.Тамир, Ханбогд сумын 2-р сургуулийн англи хэлний багш Б.Эрдэнэчимэг
• The benefit of being the part of the ELT community/ Англи хэлний багш нарын коммунитигийн нэг хэсэг нь байхын ач холбогдол- Даланзадгад сумын 1-р сургуулийн зөвлөх багш Б.Цацрал
• Багшийн хөгжил хүүхэд хөгжил-Спортын 7-р сургуулийн Англи хэлний багш Э.Ариунбуян
• 22nd ASIA TOEFL /15-17, Nov, 2024/ хуралд оролцсон туршлага- Лингорс боловсролын байгууллагын сургалт хариуцсан багш, MERA-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Сумъяа
• How Professional Learning Communities Drive Growth- Ханбогд сумын 1-р сургуулийн англи хэлний багш М.Тамир
Сургалт үйл ажиллагаанд оролцож өөрсдийн туршлагаа хуваалцсан багш нар болон хамтран зохион байгуулсан Лингорс боловсролын байгууллага болон “Mongolian Extensive Reading Association” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлье.
Англи хэлний багш нарын туршлага солилцох уулзалт зохион байгуулагдлаа.







© 2024. Боловсрол Өмнөговь хөтөлбөр


