Бага боловсролын багш нарын МХБ-ийн туршлага солилцох “Судалгаат хичээл" зохион байгуулагдлаа.
11/25/20241 min read


“Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн 2024-2028 онд хэрэгжих Өмнөговь аймгийн иргэдийн боловсролыг дэмжих “Өмнөговь Боловсрол” хөтөлбөрийн санхүүжилтээр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж багш нарын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хөгжлийн бүлгэмүүдийг идэвхжүүлэх, “Сайн хичээл” болон туршлага солилцох, судлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа” -г дэмжин ажиллаж байна.
“Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүйд дэмжлэг болж харилцан суралцах, туршлагаа түгээн дэлгэрүүлэх боломж олгосон “Говийн Оюу” хөгжлийн сан, Боловсролын газрын удирдлагууд, төсөл хариуцагч мэргэжилтэн болон хамтран зохион байгуулсан арга зүйч нартаа талархлаа.
Бага боловсролын Монгол хэл, Хүн байгаль судлагдахууны хүрээнд МХБ-ийн үйл ажиллагааг дэмжин хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүйд өөрчлөлт хийх зорилгоор 2 үе шаттай “Судалгаат хичээл”-ийг зохион байгууллаа.
“Судалгаат хичээл” үйл ажиллагаанд ЕБ-ын 21 сургуулийн бага боловсролын 31 багшийн хичээл хэлэлцүүлэгдэж II шатанд 15 хичээл туршлагаа түгээн дэлгэрүүлж судлагдахуун бүрээс 6 хичээл “ Сайн хичээл” -ээр шалгарлаа.
МОНГОЛ ХЭЛ СУДЛАГДАХУУН
I байр Б.Мөнхцэцэг Даланзадгад 5-р сургуулийн бага боловсролын багш
II байр Л.Батцэцэг Даланзадгад 4-р сургуулийн бага боловсролын багш
III бага Б.Оюун-Эрдэнэ Цогтцэций 2-р сургуулийн бага боловсролын багш
ХҮН БАЙГАЛЬ СУДЛАГДАХУУН
I байр Д.Амаржаргал Даланзадгад 1-р сургуулийн бага боловсролын багш
II байр Ч.Амарбаясгалан Даланзадгад 2-р сургуулийн бага боловсролын багш
III байр Р.Бямбажав Ханбогд 1-р сургуулийн бага боловсролын багш
Бага боловсролын багш нарын “ Судалгаат хичээл” үйл ажиллагаанд сайн хичээлээр шалгарсан багш нарын сургалтын арга зүй, төлөвлөлтийг сайжруулан МХБ-ээр түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулна.
Хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүйн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн багш нар болон хамтран зохион байгуулсан Даланзадгад сумын 1,2,3,4,5 дугаар сургуулийн бага боловсролын сургалтын менежерүүддээ талархлаа. Ажлын амжилт сайн сайхныг хүсье.
“Сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг”
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫН МХБ-ИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ “СУДАЛГААТ ХИЧЭЭЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.











© 2024. Боловсрол Өмнөговь хөтөлбөр


