Даланзадгад сумын 5-р сургуулийг хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангалаа.
11/25/2024


“Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн 2-р зорилтын хүрээнд Даланзадгад сумын 5-р сургуульд дунд ахлах ангийн химийн ухааны кабинет, бага ангийн байгалийн ухааны кабинетыг 108,990,000 төгрөгийн санхүүжилтээр тохижуулж хүлээлгэн өглөө.
Бага болон Дунд ахлах ангийн хими, байгалийн ухааны туршилтын кабинетыг байгуулж өгснөөр шинжлэх ухааны туршилттай хичээлийг тогтмолжуулж тухайн судлагдахууны хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулахад дэмжлэг болох бөгөөд сурагчдад хими, байгалийн ухааны хичээлийг сурах сэдлийг төрүүлэхэд асар их нөлөөтэй юм.













© 2024. Боловсрол Өмнөговь хөтөлбөр


