“Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр", “Боловсрол Өмнөговь" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

9/26/20241 min read

Монгол Улс 2016 онд "Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг батлан, Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон.

Дээрх бодлогын баримт бичгүүдийг баримтлан Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр “ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”, “БОЛОВСРОЛ ӨМНӨГОВЬ” хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж эхэллээ.

Боловсролын хөтөлбөрийн зорилго нь Бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг чанаржуулж, хүүхдийн эрх хамгааллыг сайжруулан, эрүүл аюулгүй, тэгш хүртээмжтэй орчинд боловсролыг чанартай хүргэх замаар эерэг хандлага, зөв дадал төлөвшилтэй, бие даасан ирээдүйн иргэнийг бэлтгэхэд чиглэн 3 зорилт бүхий үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж 5,5 тэрбум төгрөгийг зарцуулна.

Эрүүл мэндийн хөтөлбөр нь иргэн бүрд нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, оношлох эмчлэх, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх замаар дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 4 зорилт бүхий үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж 5,5 тэрбум төгрөгийг зарцуулна.

“ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР", “БОЛОВСРОЛ ӨМНӨГОВЬ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.